2011-04-03
Хүүхдийн хөгжил төлөвшил

Хүүхдийн оролцоо Хүүхэд гэдэг бол одоо болоод улс орны ирээдүй. Өнөөдөр Монгол улсын хүн амын бараг 46 орчим хувийг эзэлж байгаа хүүхэд залуусдаа анхаарлаа хандуулж тэднийг зөв, сайн хүн болгон хүмүүжүүлэхэд оролцоогоор нь дамжуулж идэвхижүүлж, чадваржуулах шаардлагатай юм. Ингэснээр таны оруулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйд асар их үр дүнг оруулах болно. Хүүхдийг оролцуулна гэдэг бол нийгмийн хөгжилд нөлөөлнө гэсэн үг. Ялангуяа хүүхэдтэй ажиллаж буй томчууд хөгжлийн хурд болоод хүүхдийн хөгжлийн хурдацыг дагаж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна.Учир нь таны ажиллаж байгаа хүүхэд өдөр тутам нийгмээс асар их мэдээлэл авч, интернет ашиглан өөрийнхөө хүссэн мэдээлэлийг авч байна. Хүүхэд оролцсоноор................ Өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвшинө. Бусадтай харилцаж өөрийгөө илэрхийлж сурна. Асуудалд өөрийн гэсэн байр суурь, ухамсартай оролцоно. Бие даан шийдвэр гаргах чадвар нь сайжирна. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулж,манлайлах,удирдан зохион байгуулах чадвартай болно. Хүүхэд өөрийгөө ямар нэгэн эрсдэлээс хамгаалж сурна,шаардлагатай тохиолдолд өөрийгөө хамгаалж сурна. Хүүхэд олон талын мэдээлэлтэй болж аливаа зүйлд өөрийн гэсэн дүгнэлт, шийдвэр гаргаж сурна. Амьдралдаа зорилго тавьж түүндээ хүрэх итгэл үнэмшилтэй болно. -Эрх болон үүргээ мэддэг болно. -Бие даах чадвар нь нэмэгдэнэ. -Өөрт хамаатай асуудлаар үзэл бодлоо илэрхийлж оролцох эрхээ эдлэнэ. Хүүхдийг гэр бүлийн түвшинд оролцуулах нь Хүүхдүүд өөрийн чадах зүйл дээрээ болон өөрт хамаатай асуудлаараа оролцох,өөртэй нь нээлттэй ярилцаж сурвал хүүхэд тань таниас нуух зүйлгүй болно. Гэр бүлийн асуудлаас эхлээд улс орны хэмжээний хүртлэх асуудлыг ярилцаж саналыг нь сонсох хэрэгтэй .Ингэж чадвал хүүхэд аливаад дүгнэлт хийж, буруу болон зөвийн талаар өөрийн гэсэн дүгнэлт гаргаж сурна. Хүүхдийн дуу хоолойг сонсдог байх Хүүхдийг буруу зүйл хийхэд түүнийг зэмлэх биш харин шинэ зүйлийг сургах боломж хэмээн хүлээн авах хэрэгтэй.Ингэж чадвал хүүхэд тань таньд итгэж,буруу зүйл хийсэн ч таниас айхгүйгээр хэлж,хүнд бэрх үед хамгийн түрүүнд таньд хандах болно. Хүүхэдтэйгээ анхнаас нь илэн далангүй нээлттэй ярилцаж сурвал хүүхэд тань таниас нуух зүйлгүй болно. Сургууль болон олон нийтийн ажилд хүүхдээ дэмжиж оролцуулж байвал бусад хүмүүсийн дэргэд биеэ авч явж сурна.Энэ дадал чадварыг та зааж өгөхөд хэцүү ч олон хүний дунд орсон хүүхэд чинь аяндаа бусдыг харж,дууриаж,ямар нөхцөл байдал яах ёстойгоо өөрөө сурах юм. Хүүхдээ том,бага хүүхэд гэж ялгаварлахгүй бас нэг хүүхдийг нь магтаад нөгөө хүүхдийг орхиж болохгүй.Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэл,урам зориг нөлөөлж байдаг. Хүүхдийг шахаж,дарамтлахгүй өөрийнх нь хүсэл сонирхолийг нь дагуулан чиглүүлж,дэмжиж өгвөл хүүхэд дуртай байдаг. Хүүхдээ сэтгэл санаагаар дэмжиж,хүүхэддээ чи чадна гэж хэлж байвал хүүхэд урамшдаг. Би яаж туслах вэ? гээд хүүхдээс асууж байвал хүүхэд дэмжих хүнтэй байгаагаа мэдэрсэн цагт өөртөө итгэлтэй болдог. Өөрөө хүнд хэцүү амьдралд өссөн ч бай. Хүүхдээ өөрийн хүсч буй амьдралаараа өсгөх, хүмүүжүүлэх нь зөв юм. Хүүхэд сургууль дээрээ ингэж оролцохыг хүсдэг. Хүүхдүүдэд эрх үүргийнх нь талаар сайн ойлголт өгөх Багш нар хүүхдүүдийг оролцох талаар мэдлэг чадвартай байх Хүүхдүүдийг ялгаварлахгүй байх Эрх тэгш хандах Сурагчдын зөвлөл болон сургуулийн удирдах зөвлөлд гишүүнээр орж байгаа хүүхдүүдийн оролцоо жинхэнэ утгаар оролцох Сурагчид нь багш нар болон захиралд дуу хоолойгоо шууд хүргэх боломжтой байх Дүрэм журам батлахад оролцдог байх Өөрт холбоотой бүхий л асуудалд оролцож шийдвэр гаргадаг байх Багш нь сурагчидтайгаа илэн далангуй байж ярилцдаг,урам өгдөг байх “Багш нар ийм байгаасай”гэсэн хүүхдүүдийн үгийг сонсох, хэлэлцүүлэг зохион байгуулах Хүүхэд бүрийг тэгш оролцуулдаг, ялгааг нь хүлээн зөвшөөрдөг байх Хүүхдийг гадуурхахгүй байх Өөртөө хэрэгтэй гэж үзсэн хичээлээ өөрөө сонгодог болгох Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох Хүүхдэд өөрийн гэсэн чадах зүйлээ хийх, зохион байгуулах чадвартай гэдгийг нь хүндлэн дэмжлэг туслалцаа үзүүлж, биеэ даан тухайн зүйлийг хийх боломжийг бүрдүүлэх. Хүүхэд шийдвэр гаргах түвшинд хэрхэн оролцохыг хүсч байна вэ? Хүүхдийн талаар ямар нэг асуудлыгшийдвэрлэхдээ хүүхдийг оролцуулдаг байх Хүүхдэд тулгараад байгаа бэрхшээлийг даван туулах гарцыг хүүхдээр гаргуулах Томчуудтай хамт оролцох нөхцөл бүрдүүлэх Хүүхэдтэй холбоотой асуудалд хүүхдийг орлцуулахдаа хүүхдийг насаар нь хязгаарлахгүй байх Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд, бодлого шийдвэрээ гаргахдаа хүүхдийг сонсдог байх Хүүхдэд ямар нэгэн тусламж хэрэгтэй үед шаардлагатай тусламжийг үзүүлдэг байх Хүүхдийн санаа бодлыг төрийн бүх шатанд авч , сонсдог байх Хүүхдийг ирээдүйн иргэн, улс орныг авч явагч гэж үзэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах Хүүхдийг оролцуулахдаа чимэглэл байдлаар оролцуулахгүй байх
Сэтгэгдэл:


bayrlalaa. udahgui medeelel oruulj sanal bodloo soliltsohiig husch bn
Бичсэн: enhjargal цаг: 13:25, 2016-10-09 | Холбоос | |


хүүхдийн хөгжил
хүүхэд гэдэг бол амьдралын хамгын сайхан ариун нандин хүмүүс байдаг тиймдээч энэхүү сэдвийн дагуу блог нээсэн чамд олон хүний өмнөөс баярлснаа элэрхийлж байна
Бичсэн: отгонцэцэг (зочин) цаг: 14:19, 2012-03-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax