2011-04-03
Хамт олны хоорондын харилцааны онцлогийг судлах аргачлал:

Зорилго:Тухайн бүлгийн гишүүдийн анги хамт олны дотор эзэлж буй байр суурь ,бүлгийн бүтцийг судлах. Туршилт явуулах журам:Туршигч сурагчдад хандан дарааххэлбэрийн асуулт тавина. а/Ангийнхаа сурагчдаас чи хэнтэй хамт хичээлээ давтахыг хүсдэг вэ? б/Ангийнхнаасаа чухам хэнтэй нь чөлөөт цагаа үргэлж хамт өнгөрөөхийг хүсдэг вэ? в/ Ангийн даргаа хэнээр сонгохыг хүсч байна вэ? Бодитой найдвартай хариулт авахын тулд сурагчдын сонголтын тоог 3-р хязгаарлана./асуулт бүрээр/ Сонгогч сурагч хамгийн их таалагддаг сонгохыг хүсч байгаа сурагчаас эхлэн 3 сурагчын нэрийг дараалуулан бичнэ.Үүний дараа хариулт өгсөн хуудсыг хураан авна. Эзэлж буй байр суурийг дараах жишгийг ашиглан тодорхойлно. 1.Лидер /5-6 сонголт авсан бол/ 2. Нэр хүнд бүхий сурагчид /3-4 сонголт/ 3.Анги хамт олны талархал хүлээж байгаа сурагчид/1-2/ 4.Хамт олноосоо тусгаарлагдан гадуурхагдсан сурагчид /0 сонголт/ Мөн сурагчдын харилцан сонголтын тоог ашиглан тухайн хамт олны доторх бага бүлгийг тодруулж болно.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax