2011-04-03
Сонирхолтой бодлогууд

10-р ангийн сурагчидСонирхолтой бодлогуудйын бодолтоор бие даалт хийж 4-р сарын 15нд тооцуулах бодлого №1. Алтан гинж Урт хугацааны аялалдаа эцэж  сульдсан аянчин замын дэн буудалд хэд хоног амрахаар болжээ. Буудлын эзэнтэй тооцоог хэлхээтэй 7 ширхэг алтан цагирагаар хийхээр болов. Эзний болзол ёсоор өдөр бүр нэг ширхэг алтан цагираг өгөх ёстой гэвэл 7 хонохын тулд хамгийн цөөндөө хэдэн цагирагийг сэтлэх вэ? яаж?   №2. 2 дугуйчин 2 дугуйтай тамирчин 300 км зайтай газраас өөд өөдөөсөө угталцан гарчээ. Тэднийг хөдлөх мөчид нэгэн ялаа нисэж эхлэв. Ялаа тэр хоёрыг уулзах хүртэл тэр хоёрын хооронд нисчээ. Хэрэв дугуйчид адилхан 50 км/цаг, ялаа 100 км/цаг-ийн хурдтай ниссэн бол ялаа ямар замыг ( хэдэн км зам ) туулсан бэ?   №3. Оньсого таах уу? Шуналын тулам Шувууны наймаачин хэрэв Шулуухан зөвшөөрвөл Шударга бүсгүй та үрийн үрд нэрийг олно. ---------------------------------------------------- тэр юу вэ? Логик бодлогууд 1 . Цөөрмийн мандал дээгүүр ургадаг нэгэн төрлийн хөвд нь хоногт 2 дахин ихэсдэг байв. Хөвд цөөрмийн мандалыг 30 хоногт бүрэн бүрхэн ургажээ. Тэгвэл хэдэн хоногт цөөрмийн талыг нь бүрхэн ургах вэ? 2 . Зуслангийн автобусанд 4 метрээс урт хэмжээтэй ачааг авч явахыг зөвшөөрдөггүй. 5 метр  урттай брусыг хуваахгүйгээр яаж авч орох вэ? 3 . Дөрвөн хүүхэд нэгэн бодлого бодоод хэлэлцэж байна. Бат “Хариу нь 9 гарна” гэж хэлэв. Дорж хэлэхдээ “анхдагч тоо” юм байна. Харин Оюун “тэгш тоо” гэж хэлэв. Цэцэг “15 гарах юм байна” гэв. Хэрэв 2 хөвгүүний нэг нь алдаж бодсон, 2 охины мөн л нэг нь буруу бодсон бол энэ бодлогын хариу хэд гарсан бэ? A) 15    B) 9    C)  3  D)  2     E) 1 4 . Компаниуд ямар нэгэн шинэ бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахын өмнө тестлэж үздэг. Энэ бүтээгдэхүүнийг шалган үзэхэд 100 том хүн, 200 хүүхэд оролцуулдаг бөгөөд бүх томчуул үүнийг амархан хийж чадаад, харин нэг ч хүүхэд чадаагүй үед тестэнд тэнцсэн гэж үздэг гэнэ. Энэ компани ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? Эйнштейний бодлого А. Эйнштейн энэ бодлогыг өнгөрсөн зуунд зохилсон бөгөөд тухайн үедээ Дэлхийн хүн амын 98% энэ бодлогыг бодож чадахгүй гэсэн байна. Та ертөнцийн хамгийн ухаантай 2% хүмүүст багтах уу? Энд ямар ч заль мэх байхгүй, зөвхөн цэвэр логик хэрэгтэй 1. 5 өөр өнгийн байшин байна. 2. Байшин болгонд 5 өөр үндэстэн амьдардаг 3. Хүн болгон тодорхой нэг төрлийн уух юм уудаг, тодорхой нэг маркийн тамхи татдаг ба тодорхой нэг амьтан тэжээдэг. 4. Энэ 5-ийн хэн ч нэгэнтэй адилхан уух юм уудаггүй, адилхан төрлийн тамхи татдаггүй, адилхан амьтан тэжээдэггүй Асуулт: Загас хэн тэжээдэг вэ? Шифинүүд: Англи улаан байшинд амьдардаг Швед нохой тэжээдэг Дани цай уудаг Ногоон байшин цагаан байшингийн зүүн талд байдаг (Эдгээр байшингууд зэрэгцээд байрладаг гэж бодоорой, тэгэхгүй бол 2 хариу гарах аюултай) Ногоон байшингийн оршин суугч кофе уудаг Pall Mall татдаг хүн шувуу тэжээдэг Голын байшингийн оршин суугч сүү уудаг Шар байшингийн оршин суугч Dunhill татдаг Норвег эхний байшинд амьдардаг Marlboro татдаг хүн муур тэжээдэг хүний хажууд амьдардаг Морь тэжээдэг хүн Dunhill татдаг хүний хажууд амьдардаг Winfield татдаг хүн пиво уудаг Норвег цэнхэр байшингийн хажуугийн байшинд амьдардаг Гермэн Rothmans татдаг Marlboro татдаг хүн ус уудаг хүнтэй хөрш амьдарда
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax